Асуултын хариу Зөвлөмж. 19-р хэсэг

2014-03-16 08:30:24

                     Асуултын хариу "Зөвлөмж" 19-р хэсэг.

     Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ. Манай хүү одоо 2 сар гарантай. Хэсэгхэн нилээн хүчтэй уйлаад зулай духаар нь бөөн хөх толбо үүсчих юм ямар чиглэлийн эмчид үзүүлэх вэ?. Юунаас болж тэгэх үү?. Аюултай юу?. Одоо 6 цаг болоход арилаагүй л байна.
   Зөвлөмж:
 Хүүхдийн мэс засалд үзүүлээ. Хуйхны судас тасараад цус хуралт байна.

   Асуулт:
 Сайн байна уу? Манай хүү 7 сартай одоо ханиад хүрээд зүгээр болохгүй нус гарч хааяа ханиалгаад астматай мэт амьсгалаад хэржигнэж ханиагаад байна яах вэ? Туслаач. Яаж эмчлэх вэ?
  
   Зөвлөмж:
 99184956 гэсэн утсаар холбогдоод хүүхдийн харшлын эмч Соёл-Эрдэнэд үзүүлж сайн эмчилгээ хийлгээ.

   Асуулт:
 Би 21настай найз залуутайгаа 2 жил хавьтсан бид 2 өөр хүнтэй аль аль хавьтаагүй гэхдээ гадна бэлэг эрхтэн улайгаад загтнаад байх юм. Хавьталд орохоор хорсож нөгөө шинжүүд ихсдэг одоо яавал зүгээр вэ?

   Зөвлөмж:
 Далайн давстай банн д сууж үүсээд байгаа хэт шүлтлэг орчныг саармагжуулах хэрэгтэй.

   Асуулт:
 Сайн байна уу? Би 21нд кесар хагалгаагаар төрсөн юм. Миний хөх маш чанга хатуу болчихоод хүүхэд маань уйлаад сайн хөхөж өгөхгүй юм. Эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзсэн чинь сайн бариул гэсэн. тэгээд бариач хүнээр 3 өдөр бариулсан мөртлөө зүгээр болохгүй юм. Яах вэ? Надад зөвөлгөө өгөөч. Ямар эмнэлэгт хадвал зүгээр бол.

   Зөвлөмж:
 Хөхөндөө гялгар уут тавьж зөөлрүүлээ. Бариа ч биш зөөлөн иллэгээр хөхний уургын зангираа гаргадаг хүн хэрэгтэй. Их өвчтэй үрэвсөөд байвал мэс заслын эмчид үзүүлнэ.

  Асуулт:
 Сайн байна уу?, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай хүү 6 настай. Бүүр жоохон байхдаа л хөл нь их өвддөг байсан. Одоо халуурах, халуун буух үед, заримдаа шөнө, үүрээр хөл нь их өвдөх юмаа. Шилбээрээ, эм өгч нилээн барьж байж өвчин нь гайгүй болдог. Ноднин жилээс хоолой нь өвдөх болсон. Үзүүлтэл жоохон барзгардуу томорсон байна гэсэн. Зүгээр үедээ ч хөл нь өвдөөд байх юм. Хариулж өгч тусална уу?

  Зөвлөмж:
 Хүүхдийн хөдөлгөөн их шөнө цусан дахь сахар багдаад шилбэ, эрээн булчин их өвддөг. Сахартай цай уулгах юмуу шоколад өгөхөөр өвдөлт намдана.

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1586) | Сэтгэгдэл ( 160 ) | Дэлгэрэнгүй

Нүүрний батагтай хүн шоколад идэж болохгүй.

2014-03-11 08:41:15

                     Нүүрний батагтай хүн  шоколад идэж болохгүй.
    
   Шоколадный найралганд байгаа 63% холестролын агууламжтай какаоны тос хүний аманд оронгуутаа уусдаг. 35 градусын халуунд бүрэн хайлдаг тул, амтлаг урвалжийг өдөөдөг байна. Хүний цусны шинжилгээнд байдаг LDL үзүүлэлтийг ихэсгэдэг. Нэг шоколадын тослог нь 300 гр сүүний тослогтой тэнцдэг. Гашуун шоколадын 72% какотой байдаг. Шинэзеландын цагаан шоколадад 20% ургамалын тос, 5% палмогийн тос байдаг. Шоколадын найрлаганд Emulsifiers,Lecithin бас Е-476, potassium, zing, iron calcium, байх бөгөөд гол найрлага нь Магнез хүнийг тайвшруулах, эмэгтэйн сарын хир ирэх үед шоколад идэхэд өвдөлт зовиурыг багасгаж өгдөг байна.
 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (527) | Сэтгэгдэл ( 17 ) | Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн туслагч нар.

2014-02-28 09:35:31

                 Эрүүл мэндийн туслагч нар.

 1965 оны үед монгол орон даяар соёлын довтолгоо болж, айл өрхүүдийн ариун цэвэр, хувь хүний ариун цэвэрч байх. Хөдөөний малчдын ахуйг цэвэрхэн байлгах талаар улсаас их анхаарч олон албан хаагчдыг эх орныхоо өнцөг бүрт томилолтоор явуулсанаар хүн бүр нусны алчуур хэрэглэдэг, гэрээ болон ойр орчноо цэвэрхэн хоггүй байлгах, хүн бүр эрүүл мэндээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, урлаг уран сайханы тоглолтуудыг тогтмол үздэг, өөр хоорондоо зөв боловсон харьцах зэрэг хүний суурь боловсролд илүүтэй анхаарсан нь хүний эрүүл мэндийн шадар туслагч болсон юм. Түүнээс хойш энэ ажил онигоо мэт яригдаж, хайхрамжгүй, танхай авирлагч нар ихсэж, эмний заавар уншаагүй байж мэдэмхийрдэг, дураараа эм хэргэлдэг хэргэлүүлдэг эрүүл мэндийн туслагч нар олноороо гарч ирсэнээр эмний хор нөлөө бидний элгийг шүүр шанаг шиг болгож элгэний вирус үржих байнга амьдрах орон зайг бүрдүүлсэнээр элгэний өвчтэй, хавдартай улсууд эргэн тойронд тун их болжээ. 1990 оны хувьсгалтай зэрэгцээд амьдрал хүндэрч талхандаа алалцаж, хүний эрүүл мэндийн туслагч үгүй болж, баталгаагүй хоол хүнс, архинд хорлогдсон хичнээн олон сайхан хүмүүс насны залууд хорвоогийн мөнх бусыг үзэцгээв.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (603) | Сэтгэгдэл ( 35 ) | Дэлгэрэнгүй

Хүний арьс амьсгалд оролцож, эд эсийн тэжээлийг гаднаас авдаг.

2014-02-07 08:41:07

      "Хүний арьс" амьсгалд оролцож, эд эсийн тэжээли йг гаднаас авдаг.
 Хүн өвдөхөөрөө эм ууна, тосон түрхлэг, өвчин намдаах наалт хэргэлдэг. Эдгээрийн үйлчигээ яг адилхан. Тэгэхээр арьсны сүвээр дамжуулах эмчилгээг, уух эмийн эмчилгээнээс хүч сул гэх ойлголт байж болохгүй. Хүн биеэ тордох эхний шат нүүрний арьс, үс, толгойн хуйх юм.
 Үс угаах тэжээлийн, эмчилгээний, үс өтгөрүүлэх, үс будах гээд олон төрлийн шампунь байдаг.  Шампуниар үс угаахад үсний эд эс болон хуйхны эд эс эхэндээ сэргэж өнгө орж, тэжээгдэнэ. Нэг шампуниар үргэлж угаагаад байвал үс өнгөө алдаж, хугарч хуйхны сэргэлт байхгүй хагтах нь их болдог. Энэ бол тухай шампуний найралганд байгаа амин дэм, бусад эрдсүүдэд бидний эд эс цадаад, хооллох дургүй болдог. Иймээс үсний шампунийг сольж байх хэрэгтэй. Хэсэг хугцааны дараа урьд нь хэргэлж байсан шампунийг дахин ашиглахад эд эсүүд сэргэдэг. Үүний адил биеийн арьс, нүүрний арьсанд түрхэж байгаа нэгэн төрлийн тосон түрхлэгүүдийг удаан хэргэлж бас болохгүй. Олон улсын нэрд гарсан сайн чанарын тосон түрхлэг арьсны сүвээр чөлөөтэй нэвтэрч эсийн дотор байгаа эрхтнүүдэд \эсийн цөм,плазм, ДНХ РНХ гэх мэт\ сайтар нөлөөлж үр дүнтэй ч, үргэлж хэргэлээд байвал эс гаднах бүрхүүлээ хумин хүлээж авахгүй болдог байна. Харин хүчтэй урвалж бүхий эмчилгээний тосон түрхлэг гэмтэж үрэвссэн эсийг сэргээж нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг.

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (830) | Сэтгэгдэл ( 57 ) | Дэлгэрэнгүй

\"Нойргүйдэл\" Нозоорол залхууг үүсгэдэг.

2014-01-01 20:44:41

                    "Нойргүйдэл " Нозоорол залхууг үүсгэдэг.
 Зүүн өмнөд азийн орнууд шөнөжин хөл хөдөлгөөнтэй. Хүн ихтэй болохоор унтах орон дээрээ ээлжлэн унтаж, аж амьдралаа залгуулах, ихээхэн ажил хөдөлмөр эрхэлдэг.
 Европын орнуудад шөнө 22 цагаас хойш нам гүм. Хүний биологийн цаг өглөө үүрийн гэгээтэй уралдан босож орой нар жаргахад нойрсдог.
 Нойрсох шөнийн цагт хүний бие махбодь эд эс нарийн хөтөлбрийн дагуу ажиллаж, маргааш ажиллах эрч хүч, ой ухааны ундаргыг боловсруулж өгдөг.
 Шөнө 22 цагаас 24 цаг хүртэл хүн гүн нойронд автаж, эд эс өөрийн хорт бодисыг гадагшлуулж, их цэвэрлэгээ хийж эхэлдэг. Энэ цаг бидний хамгийн чухал биологийн урвалжийн цаг. Хүний идсэн хоолыг маш түргэн боловсруулан энерги болгон хувиргаж, тархины эд эсийг сэргээх тэжээл, тархинаас гарах цог залийг бадраагч серотонин, дофамин, элтрокс зэрэг олон төрлийн даавар  ихээр ялгаруулж, хүнийг эрүүл залуу болгох, эд эрхтэнүүдийн ажилгааг удирдаж эхлэнэ.
 24-02 цаг хүртэл хүний дотор эрхтэний цэвэршилт эд эсийн сэргэлт явагдаж, маргааш өдрийн хоол боловсруулах, бэлтгэл ажил хийгдэнэ. Элэг - Цөсөө боловсруулж цөсний хүүдийд нөөцлөж, гликоген цусанд оруулж бие махбодийн хөдөлгөөнийг зохицуулах энерги, түлшийг бэлдэх, нойрбулчирхай химиотрепсин, трепсин, инсулиныг ялгаруулан өөрийн булчирхайлаг сувгуудад нэвчүүлж эхэлдэг. Ясны чөмөг, дэлүү гемоглобиныг үйлдвэрлэн цусны эргэлтэнд оруулах депонуудад нөөцлүүлдэг. Бөөрний дээд булчирхай өөрийн үүрэг болох адерналин, норадерналиныг бэлтгэн хүний цусны даралт зохицуулах хүчин зүйлүүдийг, хүний сэтгэл хөөрөл, баяр баясгаланг өдөөхөд бэлтгэнэ. Бөөр өөрийн шүүлтүүрээр цусанд диализ хийж, биед хортой бодис, хүнд металуудыг ялгаруулан давсганд хүйдийлэн хадгална. Бүдүүн нарийн гэдэс 1-2 литр химийн цэвэрлэгээний бодис бүхий шингэн ялгаруулж, бохирын цэвэрлэгээ хийж, хог хаягдал агуулсан өтгөнийг гаргахад бэлдэнэ. Түрүү булчирхай болон өндгөн эсүүд хүний нөхөн үржвэрийн даавруудыг ялгаруулан хүний хайр энэрэл, хүнлэг чанарын өдөөгч болж эхэлдэг.    
 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1910) | Сэтгэгдэл ( 80 ) | Дэлгэрэнгүй

Шинэ жилийн баярын мэнд хүргье.

2013-12-27 09:09:29
Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ.
Шинэ жилийг шилдэг бүтээлтэйгээр угтан авч... 
Амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (407) | Сэтгэгдэл ( 16 ) | Дэлгэрэнгүй

Асуултын хариу Зөвлөмж 18-р хэсэг.

2013-12-08 17:47:47

             Асуултын хари у "Зөвлөмж" 18-р хэсэг.

   Асуулт:
 
 СОЭ гэдэг нь юуны шинжилгээ вэ?. Одоо надад уламжлалт эмнэлгээр явах л үлдээд байна. Харшилаас болж хууч өвчнүүд хөдлөнө гэж байх уу.
 
  Зөвлөмж:
 СОЭ буюу ОБ\одчен Бернадски\ гэдэг цусны улаан бөөмийн тунах хурдыг хэмждэг шинжилгээ.
Хүний өвчлөлөөс болоод тунах урвал удааширдаг. Эрүүл хүний улаан бөөмийн тунах хурд 1-10 минут байдаг бол их үрэвсэлтэй, хавдартай үед цусны өтгөрөлтөөс болж тунах хурд саатдаг.
 Харшлаас болж бүхий л хууч өвчтөнүүд сэдрэхээс гадна ихээхэн амьсгаадаж цусны эргэлт мууддаг. Монгол ууж эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй.
 
  Асуулт:
 Сайн байна уу? Та. Миний бие сүүлийн 2 пиво уухаар шөнөжин хамаг биеийн яс янгинаад зовиуртай байдаг болчихлоо. Би архи уудаггүй, пиво бол хааяа л уудаг. Яг уусны дараагаар 1-2 цагийн дараа унтах гээд хэвтэхээр л янгинаад эхлэх юм. Энэ ямар учиртай юм бол?
 
 Зөвлөмж:
 Пивоны найралганд Хмэйлэн\зөрөг цэцэг\ ордог түүнээс болж мэдрэлийн эсүүдэд харшил хордлого их өгдөг. Чамд таарахгүй харшилаад байна.

 Асуулт:
 Сайн байна уу? эмчээ. Архи уудаг дуршил бууруулдаг уламжлалт эм тан байдаг уу? Ах маань олон жил архи хэтрүүлэн хэргэлж байна. Шууд сэтгэл зүүгээр гарна гэж байхгүй бололтой. Үйлчилгээ сайтай монгол эм байдаг бол уу?

 Зөвлөмж:

 Архи уудаг хүнд: Барагшун, Нейровалин, Марчин13, 3 үрийн тан, уулгаж цусыг нь шингэлж элэг, ходоод гэдсэний өнгөргүй болсон хэсгийг эмчилээд эхлэхээр бие сайжраад шартахгүй болоод архи уух дон алга болно. Эмээ олж аваад уулгах л хэрэгтэй.

 Асуулт:
 Сайн байна уу?. Би одоо 34-35 долоо хоногтой жирэмсэн юмаа. ЭХО-д харуулахад 2.6кг бөгөөд толгой нь нилээн том гэсэн. Миний өндөр 1.55м хугацаандаа өөрөөрөө төрөхөд асуудалгүй болов уу?. Одооноос жаахан хавантаад байгаа.

 Зөвлөмж.
 Эмэгтэй хүний бие мах бодь хүүхэд төрүүлэхэд бэлдэж аарцаг ясны үе холбоос уян хатан чанартай болж хүүхэд төрөх замыг чөлөөтөй болгодог. Хаван, даралт ихсээд байвал төрхийн Патологт хэвтээрэй. Эмчийн хяналтанд орохоор санаа амар төрнө.

 Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ. Би одоо 27 настай шөнө унтаад 3-4 цагийн алдад сэрчихээд байх юм. Бас маш их зүүд зүүдлэн ерөөсөө тайван унтаж чадахгүй юм. Орчин тойронд болж байгаа зүйлийг зүүдтэйгээ хольж хутгаад зүүдэн дунд л хоночих юм. Ингээд бараг 10 гаруй хонож байна.

 Зөвлөмж:
 Чиний цөс, цус өтгөрөөд элгэний үйл ажилгаа сулраад, зүрх хурдан цохилоод байна. Тэгэхээр хүний тархи зүүд үүсгэн хүнийг сэрээдэг. Монгол эм ууж цөс цусаа шингэлэхэд тайван унтана.

    Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ. Ээжийн маань даралт байнга ихсэх юмаа. Эмнэлэгт үзүүлэхээр даралтны эм л бичиж өгдөг. Тэр эмийг уухаар тэр үедээ л даралт нь буугаад эргээд ихэсчих юм. Бөөрний даралттай гэсэн. Даралт бүр мөсөн эмчлэгдэх үү? Системтэй сайн эмчилгээ хийлгэе гэвэл хаана, ямар газар хандах вэ? Бас маш сайн оношлуулах гэсэн юмаа.

    Зөвлөмж:
 Эмэгтэй хүний цэвэршилтийн үед бүх эрхтэн систем, дотоод шүүрлийн  хямрал гардаг. Цэвэршилтийн хүчтэй урвалжийг намдгах тусгай эм, наалтыг нааж, монгол эм уулжгаж даралтыг намдаадаг. Цэвэршилтийн хүчтэй урвалжаас даралт ихсэх юмуу тархины судсаны огцом агшилтаас цус харвалт болдог тохиолдол их байдаг.

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (2632) | Сэтгэгдэл ( 133 ) | Дэлгэрэнгүй

Уламжлалт эмчилгээг хүн олондоо ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй.

2013-11-17 07:53:28

                         Уламжлалт эмчилгээг хүн олондоо ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй.

    Бид 20 дугаар зууны эхээр европ эмнэлгиийн ач тусыг мэдэж эхэлсэнээс хойш ардын эмнэлэг гэдэг ойлголтоо орхиж эхлэх болсон.  МУИС-ын дэргэд байгуулагдсан Анагаах Ухааны факультет эмч нарыг сурган орчин цагийн эмч нарыг орос хэл дээр орос багш нараар сургаж манай улсын шилдэг эмч нар,  багш нарыг бэлтгэн гаргаж,  Анагаах Ухааны Дээд Сургууль болтол өргөжиж, эмч нараа монгол сурах бичиг,  монгол хэл дээр зааж эхэлсэн ч алхам бүрт сургалтын материал дутагдаж, хүндрэл ихээр гарах болсон тул эргэн орос хэл дээр анагаах эрдэмээ сургах болжээ. Үүний зэрэгцээ улс болгонд байдаг ардын эмчилгээ европ эмнэлэгтэй зэрэгцэн "Ардын эмнэлэг, парамедицин, неконвенциаль, хомапатия" нэршлээр яригдаж уламжлан иржээ.
 Монгол ардын эмнэлгийн өв уламжилал арга зүйг үр удмаараа болон  шашны төлөөлөгчөөр дамжуулан, уламжласаныг эрдэмтэд судлаачид эрдэм шинжилгээний сэдэв болгон судалж, Хятадын зүү төөнүүр Түвдийн эмийн эмчилгээтэй хослуулан "Уламжлалт эмнэлэг" болгон хөгжүүлэв. Уламжлалт эмчилгээг хөгжүүлэхэд  Ардын эмнэлгийн хүрээлэн,  эмчилгээний суурь тулгуур рашаан сувилалуудыг практик үндэслэл болгон ашиглаж иржээ. 1990 оны эхнээс Уламжилалт эмнэлгийн курс нээгдэж, олон эмч нарыг сургаж эхлэснээс хойш  УАУСургууль, уламжлалын  эмч гэсэн тусгай нэршил гарч ирлээ. Уламжлалын эмч нарын сургалтын үндэс эртний анагаах ухааны үндэслэлд суурьласан учир, философийн ухагдахуунаар тайлбарлагдаж, Түвд нэршил бүхий эмнүүд, Хятад нэршил бүхий энергийн сүвнүүд энгийн хүнд ойлгогдохооргүй шинжлэх ухаан болжээ.

 

 
Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1264) | Сэтгэгдэл ( 33 ) | Дэлгэрэнгүй

Залуучуудын үс, сахал цайраад байх хөгширөлтийн эхлэл мөн үү?

2013-10-27 07:59:21

                Залуучуудын үс, сахал цайраад байх хөгширөлтийн эхлэл мөн үү?

 Дани улсын нийслэл Копенхаген хотод 2012 оны 5 сарын 14 ны өдөр болсон чуулганд дэлхийн шилдэг эдийн засагчид тэдгээрийн дунд 4 Нобелын шагналтнууд оролцож гаргасан шийдвэрээр:
  Дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад 75 миллард доллар хэрэгтэйг тооцож гаргахдаа 16 зүйлээр тодорхойлсоны дотор.
 - Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалт хоололтонд анхаарах,
 - Халдварт өвчний эмчилгээ,вакцинжуулах,
 - Сүрье өвчнийг эмчилгээ,
 - Элгэний В вирусын дархалаажуулалт,
 - Мэс заслын эмчилгээг чанаржуулах,
 - Давсны хэргэлээ болон архаг өвчнийг эмчлэх зэрэгт зарцуулах хэрэгтэй... 
  Тэгвэл манай орны хувьд хүний эрүүл мэндийг илүү анхаарах шаардлага их байна. Хүн олонд үйлчилж байгаа эмнэлгийн анхан шатны байгуулагын тусламж үйлчилгээ, хүн хүчний болон мэргэжлийн ур чадвар дутмаг байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хоололт, сургалт хир хэмжээнд байгаа нь бас л асуудал. Сүрьеэ өвчний тархалт эрс нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсээр байна. Элгэний өвчлөл эрс ихсэж, архаг байдалд орж, элгэний вирусын дархлаажуулалт арга хэмжээ муу байна. Хөдөөд амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс механикжсан техникийн осол ихээр нэмэгдэж, мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээг чанаржуулах хэрэгтэй.
 Хүний биед талсжиж, давсжих урвалж ихээхэн явагдах болсоноос үе холбоосын өвчин ихсэж архагших байдалд шилжсэнээс, хөгширөлт хурдсах хандлагатай. 20-30 насны эмэгтэйчүүд, 40-60 насны эрэгтэйчүүдэд тохиолдох өвчлөлийн тоо ихсэх боллоо. Монгол оронд одоогоор хүн олныхоо эрүүл мэндийг хамгаалсан эрүүл мэндийн даатгалын болон өвчлөлийн сан хэрэгжээгүй байгаа нь туйлын хүнд асуудал. Хүний эрүүл явах баталгаа хийгдээгүй гэж ойлгож болно.

 

Нийтэлсэн : Bat-Orgil | Уншсан (1501) | Сэтгэгдэл ( 42 ) | Дэлгэрэнгүй

Монгол улсад "Асрамжын төвүүд" хэрэгтэй.

2013-09-10 23:54:19

                Монгол улсад  "Асрамжын төвүүд"  хэрэгтэй.

 Монгол улсын хүн амын судалгаанд үеийн үед чихэнд чимэгтэй нэгэн үзүүлэлт байдаг. Монголд 35 хүртлэх насныхан хүн амын ихэнх хувийг эзэлдэг...
Бусад хөгжилтэй орнуудад ийм үзүүлэлт өөрөөр гарч хүний дундач наслалт өндөр гардаг. Энэ бол улс орны эрчимтэй хөгжилйг харуулах үзүүлэлт.
 Монголын хүн амын тоо асар хурдтай өсөж байгаа нь сүүлийн 20 жилийн судалгаагаар гараад ирнэ. Үүнтэй зэрэгцээд дархан цаазтай уулын суг цавьнаас өгсүүлээд бүх уулын энгэр бэлчэр болгонд чийг ханхалсан гэрүүд, утаа, май ханхалсан дүнзэн, банзан байшингууд, амралт сувилалын чиглэлээр ажиллах чихэнд сонсголтой нэртэй амралт-сувилалууд борооны дараах мөөг шиг олширсон.
 Мэдээж зах зээлийн ертөнц өрсөлдөөн их байдгаас зуны гурван сардаа аши